Нийтийн бие засах газруудын ашиглалтыг сайжруулах ажил хийгдэж байна

DSCN8874Улаанбаатар хотод байрлах нийтийн бие засах газруудын 14 нь төвийн дулаан шугамд холбогдоогүйгээс өвлийн улиралд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, хөлдөлт, бөглөрөл ихээр үүсдэг, шиглалтын зардал өндөртэй улмаас үйл ажиллагаа нь зарим газраа зогссон зэрэг хүндрэл учраад байв. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны  02 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж нийтийн бие засах газрыг нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг хангах зорилгоор үргэлжлүүлэн ажиллуулж үйл ажиллагааны зардал, дулаанд холбох бүх зардлын тооцоо судалгааг сайтар гаргаж нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ үйл ажиллагааг бүрэн хариуцахаар болсон. Уг шийдвэрийн дагуу  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ бүх байршлийн нийтийн бие засах газруудын өнгө үзэмжийг сайжруулж, төвийн дулаанд холбох, гадна дотно их засварын ажлыг эхлүүлээд байна.  Үүнд: Хайлааст, Баянхошуунд байрлах нийтийн бие засах газрын цэвэр усны шугамын /90 метр/ хөлдүүсийг гаргаж, цахилгааны монтажийг шинээр холбон үүссэн эвдрэл гэмтлийг  засварлаж ашиглалтанд орууллаа. Мөн халаалтын бойлурыг засаж, гадна болон дотор талын өнгө үзэмжийг сайжруулах иж бүрэн засварын ажлыг хийж гүйцэтгэв. Улаанбаатар зочид буудлын урдах болон Вокзалын Сити 00-ын цахилгааны гэмтлийг засварлах, шугамын хөлдүүсийг гаргах, Саппорогийн нийтийн бие засах газрыг төвийн шугамд холбохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*