Зам талбайн үйлчлэгчдийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамрууллаа

26239892_1769359326705424_3655545865854371118_nЗасгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.  Хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлыг хийх бөгөөд ингэснээр хепатитын вирусын халдварын тархалтыг хязгаарлан, С вирусын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж үзэж байна. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч Оном Сангаас 2018 оны 01 дүгээр сарын 13, 17-ны өдрүүдэд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны Инженер техникийн ажилтнууд болон зам талбайн үйлчлэгч нарт  элэгний  А, В, С, D вирусын тархалт, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эмчилгээний талаар сургалт зохион байгуулж, В, С вирусын шинжилгээнд бүрэн хамрууллаа. Уг үйл ажиллагаанд газрын бусад хэлтэс албадуудыг бүрэн хамруулж үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

26733679_1769358603372163_3995705732493996776_n

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*