ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2017-12-22
Тендер шалгаруулалтын нэр: Шатахуун нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ШН-НТШ 2017 

Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ  нь эрх бүхий тендерт оролцогчдоос газрын дотоод албан хэрэгцээний шатахуун нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 (Нэг) хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 01-р сарын 22 ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны     01-р сарын 22-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Улаанбаатар хотын банк 
Дансны дугаар ₮: 2612234111

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 1 дүгээр хороо. Залуучуудын гудамж“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 108 тоот Утас: 11-45-35-01, 99033036

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*