Хариуцсан зам талбайн 19 чиглэлд 162 тонн бодис цацлаа

26000978_147104906066917_9140795184018992690_nЦас орсонтой холбогдуулан Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтан, ажилчид, зам талбайн үйчлэгчид  нийтийн эзэмшлийн авто зам, явган замын цасыг цэвэрлэж арилгах, ачиж тээвэрлэх ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна.  2017 оны 12 дугаар сарын 29-нөөс авто замын нуухны цэвэрлэгээнд 17 зам цэвэрлэгээний машин,  зориулалтын бодис цацах 9  машин, хог тээврийн 20 машин Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Дүнжингарав, Сонсголон, Баянхошуу, Өлзийтийн зам, Наадамчдын зам, Шар хар зэрэг хариуцсан зам талбайн 19 чиглэлд ажиллаж,  өнөөдрийн 12:00  цагийн байдлаар нийт 162 тонн бодис цацан халтиргаа гулгаа үүсэхээс сэргийллээ.  Явган замын цэвэрлэгээнд 351 зам талбайн үйлчлэгч ажиллаж байгаа бөгөөд бичил механик шүүр, цас үлээгчийг тогтмол ашиглаж байна.

26047042_156329111808254_5479548150864302828_n 26047152_1160796027397398_8374856569145523659_n 26166319_1231065397037407_5516523156864392212_n

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*