Эрүүл мэндийн даатгалаар багц шинжилгээ хийлгэлээ

DSCN6840Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг, нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраар дамжуулан 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ авч байгаа билээ.  Гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой. Нэгдүгээр багцад дотор эрхтний архаг өвчлөл, хоёрдугаар багцад үе мөчний эмгэг илрүүлэх шинжилгээ, гуравдугаар багцад хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ багтана.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Буянт ээж эмнэлэгтэй хамтран өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Тохижилт үйлчилгээний албаны 37, Ногоон байгууламжийн албаны 13, нийт 50 ажилтныг багц шинжилгээнд хамрууллаа.

Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн таван жилийн судалгаагаагаар гарсан хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн дээрх насны иргэдэд эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс орон даяар өрнүүлж, зардлыг даатгалын сангаас бүрэн хариуцаж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*