Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар камаз-1, цас бутлагч-2, цас түрэгч-2, бобкат-1, ковш-1, хог тээврийн машин-1, экскаватор-1 тус тус худалдан авч, цас мөсний халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж бодис-1163 тн,  давс-111 тн, цасны малтуур, цохиур-213 ширхэгийг нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэл ажил 90%-тай хангагдсан.

DSCN6101

DSCN6027

DSCN6023

DSCN6005

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*