“Шарилжгүй Улаанбаатар 2” аяны хүрээнд 45330 мкв талбайн шарилж, хөл газрын ургамлыг устгалаа

21764941_310590596081886_8039874111142232524_nУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ургамлын тоосны харшлаас сэргийлэх зорилготой  “Шарилжгүй Улаанбаатар 2” аяныг эхлүүлсэн билээ. Аяны 1-р үе шат оны 06 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байсан бол 2-р үе шатны ажлыг 2017 оны 08 дугаар сарын 14-өөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны  өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Уг аяны 2-р үе шатны хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь хариуцсан гудамж талбайн буюу Энхтайваны өргөн чөлөө, Ард аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Амгалангийн өргөн чөлөө, Нарны зам, Богдын ар, Өлзийт хороолол, 22-ын товчоо, Сонсголон, Шархад зэрэг 31 чиглэлийн 45330 мкв талбайн шарилж, хөл газрын ургамлыг устгалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*