Нохой, муур устгалын ажил явагдаж байна

1b3fa6ccd56eec2014736edbba68c6ca851340abХот тохижилтын газар ОНӨААТҮГ, Базалт нэгдэл ХХК, Мөнхбуян оргил ХХК зэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд 2017 онд 82 000 орчим золбин нохой муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж 9 сарын байдлаар 58000 орчим золбин нохойг устгасан байна.

Устгалын ажилд Бид туслая ТББ нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 17/06-20 тоот гэрээний дагуу хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд:

  • Устгасан нохойг Хот тохижилтын газрын мэргэжилтэнтэй хамтран нэг бүрчлэн тоолж, устгалд оруулах.
  • Устгалын ажлыг дүүрэг бүрийн хороо бүрт хүрч ажиллах зорилготойгоор, сар бүр график гарган ажиллуулах.
  • Анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг шаардлагыг өдөр бүр тавьж ажиллаж байна.

Мөн 2017 оны 5 болон 6-р сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган  эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийх ажил хийгдсэн. Дээрх ажилд иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*