ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2017-06-09
Тендер шалгаруулалтын нэр: Барилгын их засвар гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: БЗ-НТШ 2017 

Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүрэг 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 485,4 м.кв талбайтай, угсармал төмөр бетон хийцтэй инженерийн шугам сүлжээнд холбогдсон, зоорийн давхаргүй, 2 давхар барилгад их засвар хийх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 (Нэг зуун мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 (Нэг) хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 07-р сарын 10- ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07-р сарын 10-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Улаанбаатар хотын банк 
Дансны дугаар ₮: 2612234111

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 3-р хороо. Жуковын Өргөн Чөлөө “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 112 тоот Утас: 11-45-35-01, 94995505

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*