Нийслэлийн гудамж талбай өнгө орж байна     

moskow“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу зэрэг нийтийн эзэмшлийн талбайн авто замын нуух, зорчих хэсгүүдэд зам цэвэрлэгээний 21 машинаар усалгаат цэвэрлэгээ хийлээ.  Мөн Нисэхийн тойргийн хоёр талын бичил төгөл, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны бичил цэцэрлэг, Хос гүүрний цэцэрлэгийн зүлэг самналт, түүвэр хогийн цэвэрлэгээ хийж бут сөөгний цэнэг усалгааг хийж гүйцэтгэв.  Нийт 19 рейсээр 85.9 тонн хог хаягдал тээвэрлэн Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдэд буулгав.  Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 129 нохой устгаж булав.

1 moskow narni zam tgg zam

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*