“Хаврын цэнэг” хийгдэж байна

DSCN1673“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь 2017 оны 03 сарын 30-ны өдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн зам талбайн 12 хэсгүүдийн хуваарьт замын маршрутын дагуу замын нуух , явган хүний зам цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбайн 1089.6 метр хайс хашлага угааж цэвэрлэлээ. Хувьсгалчдын гудамж , Модны-2 , Нарны зам , Цагдаагийн академийн өргөн чөлөө , Нийслэл хүрээний өргөн чөлөө зэрэг газруудаар цэвэрлэгээ хийж 18 рейсээр  81 тонн хог тээвэрлэв. Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүд 3833.96 тонн хог хүлээн авч, 269 нохой устгалд оруулав. Ногоон байгууламжийн алба Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын ордны хоёр тал, Олимпын гудамж, Их монгол улсын гудамжинд “Хаврын цэнэг” мод, бут, сөөгний титэм угаах усалгааг хийлээ.  7600 метр хайс, 200 метр урт хашлага, 234 ширхэг хогийн сав, 129 ширхэг угааж цэвэрлэлээ. Нийт 46 машин техник, 449 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.

4 delguur amgalan ffd gfgf nogon baigulamj rer s soul undsen huuli