Улиас модны хэлбэржүүлэлтийн ажил эхэллээ

nogoon baigulamj“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь 2017 оны 03 сарын 29-ны өдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн зам талбайн 12 хэсгүүдийн хуваарьт замын маршрутын дагуу замын нуух , явган хүний зам цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбайн сандал, хайс хашлага, хогийн савнуудыг угааж цэвэрлэлээ. Хувьсгалчдын гудамж , Модны-2 , Нарны зам , Цагдаагийн академийн өргөн чөлөө , Нийслэл хүрээний өргөн чөлөө зэрэг газруудаар цэвэрлэгээ хийж 15 рейсээр 67.5тонн хог тээвэрлэж, Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдэд 3057 тонн хог буулгав. Авто баазын хашаанаас Мод үржүүлгийн газар руу 130 хайс зөөвөрлөж, Баазын хашаанд контейнерт тавиур гагнасан. ЭТӨЧ, 10-р хорооллын автобусны буудалд эвдэрсэн 3 ширхэг хогийн савыг хураан авч, 3 хогийн сав шинээр суурилуулсан. Нийт 7600 метр хайс, 200 метр урт хашлага, 234 ширхэг хогийн сав, 129 ширхэг угааж цэвэрлэлээ. Мөн ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч нар засгийн газрын ордоны хойд тал, сөүлийн гудамжны моднуудыг тайрч, хэлбэржүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. 34 машин техник, 418 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.

narnii guur soul talbai1 өуөуөу талбай тэмдэг хашлага хогийн сав2

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*