Зөвлөх үйлчилгээний тендерийн зар

  1. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дүүргүүдийн зам талбайн цэвэрлэгээ, хог хаягдлын үйчилгээний байгууллагуудын хог ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, хог хаягдалын ангилан ялгалт, дахин боловсруулалтын үйл ажиллагаа, байгууллага аж ахуйн нэгжийн орчны хог хаягдал, орчны бохирдлын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 2018 оны 3 дугаар сарын 01-ны хооронд хяналт тавих мөн Төвлөрсөн хогийн цэгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, нохой муурны устгалын ажилд хяналт тавих төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах ажил болно.
Багц Хяналт тавих газар
Багц № ХХ-17/03 Баянзүрх дүүрэг
Багц № ХХ-17/04 Сонгинохайрхан, Баянгол дүүрэг
Багц № ХХ-17/05 Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг
Багц № ХХ-17/06 Төвлөрсөн хогийн цэг, нохой муурны устгалын ажилд хяналт тавих

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017.01.16-2017.01.18-ны өдрийн 10.00-11.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний дотор ирүүлнэ үү.

 

 

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг хүртэл

Хангарьд ордон 6 давхар 609 тоот

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтэс

Утас: 11-315333,  11-315335, 91091059

 

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*