“Мастер додо” ХХК-нийхан Хот тохилтынхонд бүтээгдэхүүнээ бэлэглэлээ

15218452_1794947037430026_1260046130_n

Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллага, сайн дурынхан  ч уг ажилд идэвхи санаачлагатай оролцож, тус тусын хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал Үслэг эдлэлийн үндэсний үйлдвэрлэгч “Мастер додо” компаний хамт олон Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хот тохижилтын газар”-ын олон цагаар гадаа хүнд хүчир ажил хийж байгаа зам талбайн үйлчлэгч, ачигч зэрэг 200 гаруй ажилчдад өөрсдийн үйлдвэрлэсэн тарваганы арьсан нуруувч, өвдгөвч, зузаан ноосон өмд, ажлын бээлий, ноосон бээлий, оймс тэргүүтэй бүтээгдэхүүнийг бэлэглэж, сэтгэлийн их урам хайрлалаа. Ангийн арьсан эдлэл, үслэг эдлэлийн үйлдвэрлэл нь оёж урлахад хэцүү, мэргэжил туршлага болоод технологи өндөр шаарддаг, үнэ өртөгийн хувьд багагүй хэдий ч нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгчдийг халуун дулаан байгаасай гэсэн сэтгэлээр “Мастер Додо” компанийхан уг ажлыг санаачилсан байна.

Гадаа хүйтэн байгаа ч халуун сэтгэл тээж өөрсдийн үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлэглэсэн үндэсний үйлдвэрлэгч “Мастер Додо” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье.

15300691_1794947000763363_1907283799_n

Sequence 01.Still002

15239390_1794946980763365_1873922097_n

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*