Цас цэвэрлэх ажилд иргэд санаачлагатай оролцож байна

15219997_373093463034305_7979783076833463022_n

Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажилд иргэд, олон нийт эрвийх дэрвийхээрээ оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, цэрэг, оюутнууд, сайн дурын бүлэглэл, хувь хүмүүс цас цэвэрлэх ажилд тусалж, гар бие оролцож байгаа нь сайшаалтай. Тэдний нэг болсон ухамсартай, урагшлах их тэмүүлэлтэй, жинхэнэ эх оронч залуусын нэг сайн дурын үндсэн дээр амралтын өдөр өөрийнхөө машинд цас ачиж бидний ажилд тусалж байна. Түүнчлэн хүйтэнд цаг наргүй ажиллаж байгаа ажилчдад шөнийн 2 цагт хүртэл халуун аарц, кофе, хоол цай авчирч, сэтгэлийн дэм хайрлаж байгаа иргэд олон байгаад талархаж байна.

15267589_373093446367640_523575236582132034_n

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*