Хот тохижилтын газрынхан амралтгүй ажиллаж байна

IMG_5829

Сүүлийн өдрүүдэд цас их орж, замын хөдөлгөөнд хүндрэл учраад байгаатай холбогдуулан “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өдөр нь хариуцсан замын нуух болон явган хүний замын цасыг цэвэрлэж, тээвэрлэхээс гадна шөнө ачих ажиллагааг голлон зохион байгуулж байна. 11 сарын 19-ний Бямба гарагийн 22 цагаас нийт 185 хүн, 45 машин, механизмтайгаар хуваарьт замын цасыг 11 сарын 20-ны өглөөний 09 цаг хүртэл шөнөжин ачиж тээвэрлэлээ. Түүнчлэн зургаан дүүргийн ТҮК-ийн 57 машин механизм ажиллаж, бидний ажилд туслалцаа үзүүлсэн. 11 сарын 20-ны Ням гарагт шөнийн цас цэвэрлэгээний ажилд 24 хүн, зургаан техниктэйгээр ажилласан бөгөөд 30 рейсээр 155 тн цас төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*