Тендерийн урилга

logo

Огноо: 2016-11-11 
Тендер шалгаруулалтын нэр:Шатахуун нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХТГ/ШН-04/2016 

Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь  эрх бүхий тендерт оролцогчдоос 2017 онд шаардлагатай шатахуун  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Багцын дугаар Багцын нэр Баталгааны хэмжээ
Багц Багц-1 Авто бензин нийлүүлэх Санал болгож буй үнийн дүнгийн 1%
Багц Багц-2 Дизель түлш нийүүлэх                  Санал болгож буй үнийн дүнгийн 1

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг  50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын дундаж орлого нь гэрээний үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Гэрээний үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны баталгаажсан санхүүгийн тайлан, аудитийн дүгнэлтийн хамт 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Гэрээний үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх, Бүх төрлийн нефть, нефтийн бүтээгдэхүүн импортлон борлуулах 

Тендерийг 2016 оны 12-р сарын 12- ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 12-р сарын 12-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Улаанбаатар хотын банк 
Дансны дугаар ₮: 2612234111

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 3-р хороо. Жуковын Өргөн Чөлөө “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 101 тоот Утас: 99053032

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*