Тендерийн урилга

 

Огноо: 2016.05.19

Тендер шалгаруулалтын нэр:Битум нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: БН-НТШ 2016

“Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Асфальт бетоны үйлдвэрт битум нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавинмянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендерийн баримт бичиг худалдаж авах үнийг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Улаанбаатар банк дахь 2600076037тоот дансанд тушааж материалыг тус газрын 208 тоот өрөөнөөс авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 (Нэг) хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороолол-6, Жуковын өргөн чөлөө Утас 45-35-01,91040114

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*