Архив он/сар/өдөр: 2019/12/31

Өргөө цагаан гэрээр шагналаа

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ шинэ оны босгон дээр олон жил нийслэл хотын өнгө үзэмжинд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж байгаа ажилчдад иж бүрэн таван ханатай гэрийг гардуулан өглөө. Тохижилт үйлчилгээний албаны Зам талбайн үйлчлэгч Т.Чимэдшарав, Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч Д.Лхагва-Очир, Авто баазын ачигч З.Мөнхсүх нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье   

Дэлгэрэнгүй »

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай сургалт зохион байгууллаа

2019 оны 12 дугаар сарын 28 ны бямба гарагт Хот тохижилтын газрын 45 инженер техникийн ажилчдыг хамруулан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны тухай  сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан ажилтан, ажилчдад сертификат гардууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт техник, технологи, ...

Дэлгэрэнгүй »

Хот тохижилтын газраас хөдөлмөрийн аваргууд төрлөө

Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн ...

Дэлгэрэнгүй »

Нийтийн бие засах газрын үйлчлэгч ажилд авна

CITY TOILET Үйлчлэгч Гүйцэтгэх үндсэн үүрэг Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ. Ажлын байранд тавигдах шаардлага – Ачаалал даах чадвартай – Цаашид тогтвор суурьшилтай ажиллах – Харилцааны ур чадвартай Нэмэлт мэдээлэл Та анкетаа Газрын байранд өөрийн биеэр ирж бөглөнө үү. Холбоо барих утас: 453501, 91914888 Цахим хаяг: info@htg.ub.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 01-р хороо Залуучуудын гудамж, Хот тохижилтын газар ...

Дэлгэрэнгүй »

Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр хангалттай үнэлгээ авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг нийслэлийн хэмжээнд 2019 оны 9, 10 дугаар сард зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, үүрэг чиглэлийг баталсан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамж гарсан. Энэхүү улсын ...

Дэлгэрэнгүй »

400 гаран ажилтан, ажилчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2019 оны 12 дугаар сарын 10 ны Мягмар гарагт нийслэл хотод цас орж Хот тохижилтын газар ОНӨААТҮГазар өглөөний 04:00 цагаас эхлэн 400 гаран ажилтан, ажилчдын бүрэлдэхүүнтэй 70 гаран техник хэрэгслээр нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд бодис цацах, цас ачиж зайлуулах зэрэг ажлуудыг Хот тохижилтын газар хариуцан гүйцэтгэж байна. Өвлийн улиралд хальтиргаа гулгаа үүсч иргэд бэртэж, гэмтэх тохиолдол их ...

Дэлгэрэнгүй »

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар ...

Дэлгэрэнгүй »

Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа.

Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн товч намтар ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд хийх мөсөн хотхон байгуулах төслийг боловсруулан битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, ...

Дэлгэрэнгүй »

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-н үйлдвэрчний эвлэл витаминжуулах аян зарлалаа.

Өвлийн хүйтэнд даарч ажиллаж байгаа ажилчдадаа жил бүр витаминжуулах аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ жил ч мөн адил үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэл хотын хальтиргаа гулаа, цас мөстэй нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлж, хүйтэн сэрүүн нөхцөлд гадаа ажилладаг ажилтан, ажилчдадаа аарц, чяцаргана тараалаа. Хүйтэн сэрүүний улиралд дархлаагаа дэмжиж илчлэг сайтай хүнс хэрэглэнэ гэдэг их чухал байдаг. Энэхүү аянг зохион байгуулж ...

Дэлгэрэнгүй »