Архив он/сар/өдөр: 2019/04/29

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 04-р сарын 29-ний өдөр Тендер шалгаруулалтын нэр: Хот тохижилтын машин механизм Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/201904382 “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Мод сөөг хэлбэржүүлэх зориулалтын авто өргөгчтэй машин /1ш/, Бохир соруулах машин /1ш/ нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.               Тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар ...

Дэлгэрэнгүй »

Хотын захирагч Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтан, ажилчдад талархаж байгаагаа илэрхийлэв

Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг нь сонсож, бургер, ундаагаар дайллаа. Хариуд нь хот тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлж, хамтдаа ажил хэрэгч яриа өрнүүллээ. Тэрээр хэлсэн ...

Дэлгэрэнгүй »

Турк-Монголын цэцэрлэгийн их засварын ажлыг эхлүүллээ

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, хотын төвд байрлах “Турк-Монголын цэцэрлэг”-ийн их засвар, тохижилт, ногоон байгууламжийн арчилгааны ажлыг эхлүүллээ. Их засварын ажилд Тохижилт үйлчилгээний алба, Ногоон байгууламжийн алба, Шуурхай албаны 55 хүн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй »

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2019 оны 04-р сарын 26-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Зам угаах, агаар чийгшүүлэх машин,  зам талбайн цэвэрлэгээний бичил машин нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/201904383 “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГэрх бүхий тендерт оролцогчдоос Зам угаах, агаар чийгшүүлэх машин,  зам талбайн цэвэрлэгээний бичил машин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул ...

Дэлгэрэнгүй »

Танхимын команд штабын дадлага-сургуульд оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран,  нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгуулж буй. Иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсон бол одоо Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д үргэлжилж байна. Уг танхимын команд штабын дадлага-сургуульд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Мэргэжлийн ангийн ...

Дэлгэрэнгүй »

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд оролцов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Уг нээлтийн арга хэмжээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн бүрэн жагслаа. Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 ...

Дэлгэрэнгүй »

Чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор авто замын зорчих хэсгийг тусгай зориулалтын “Зам цэвэрлэгээний машин”-аар чийгтэй цэвэрлэж байна. Тус газрын хариуцсан 160,9 км авто замын зорчих хэсэгт 15 зам цэвэрлэгээний машин долоо хоногт 2-3 удаа тогтмол цэвэрлэгээ хийж гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй »

“Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 565 ажилтан, ажилчид идэвхитэй оролцлоо

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан “Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын удирдлага, ажилтан, ажилчид идэвхитэй оролцлоо.  Нийт 565 хүн, 63 техник ажиллаж , 29.6 тн хог ачиж цэвэрлэсэн. Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны хогийн цэгүүдэд нийт 601,26 тн хог хаягдал хүлээн авсан. Алба тус бүрээр доор дэлгэрэнгүй харуулбал: Тохижилт үйлчилгээний албаны Инженер техникийн ...

Дэлгэрэнгүй »

Нийтийн бие засах газрын үйлчлэгч ажилд авна

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь дараах ажлын байранд урьж байна. CITY TOILET Үйлчлэгч Гүйцэтгэх үндсэн үүрэг Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ. Ажлын байранд тавигдах шаардлага – Ачаалал даах чадвартай – Цаашид тогтвор суурьшилтай ажиллах – Харилцааны ур чадвартай Нэмэлт мэдээлэл Та анкетаа Газрын байранд өөрийн биеэр ирж бөглөнө үү. Холбоо барих утас: 453501, 91914888Цахим хаяг: info@htg.ub.gov.mnХаяг: Улаанбаатар хот, Баянзүрх ...

Дэлгэрэнгүй »

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ.

Дэлгэрэнгүй »