Архив он/сар/өдөр: 2017/07/31

Авто замын зорчих хэсэгт үүссэн шавар шороог цэвэрлэлээ

21231864_426900857704624_421304085565642977_n

2017 оны 07 сарын 25, 31-ны өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас Баянхошууны Хөтөлийн уулзвараас  Зурагтын эцэс, 21 хороолол, Хангай зах, Сонсголон, Хувсгалчдын гудамжуудын авто замын зорчих хэсэгт их хэмжээний шороо шавар үүсч, 3 мастер, 47 зам талбайн үйлчлэгч, зам цэвэрлэгээний машин-3, хог тээврийн машин-3 ажиллаж, 2  удаагийн давтамжтайгаар цэвэрлэв.  

Дэлгэрэнгүй »

Хүй долоон худгийн цэвэрлэгээ хийгдэв

19554317_690665541129979_4011974186234658415_n

Хүй долоон худгийн цэвэрлэгээ үйлчилгээнд 07 дугаар сарын 09-нээс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 32 хүний бүрэлдэхүүнтэй 2 хог тээврийн машин, 3 усалгааны камаз ажиллаж, Хүй 7 худгийн 30 га талбай болон нэмэлтээр Цагдаагийн толгой, Нийслэлийн засаг даргын тамгын газрын байршлын талбайн цэвэрлэгээг хариуцан хийж, нийт 20 рейсийн 70  тн хог тээвэрлэлээ.  Наадмын үеэр морь барианы газрын усалгааг өдөрт 3 удаагийн ...

Дэлгэрэнгүй »

“Улаанбаатарын үдэш”-ээр 14 тонн хог хаягдал тээвэрлэлээ

19875195_519531395063056_3743633895188492755_n

Сүхбаатар талбайд 07 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дээлтэй монгол, Улаанбаатарын үдэш, Түрүү бөхийн бай шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеийн цэвэрлэгээ үйлчилгээнд 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 6 ш био-00 байрлуулж, нийт 4 рейсийн  14 тн хог хаягдал тээвэрлэлээ.

Дэлгэрэнгүй »

Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав

19875240_314906808920478_336029835849369024_n

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цэвэрлэгээ үйлчилгээнд 16 хүний бүрэлдэхүүнтэй 2 хог тээврийн машин, 1 усалгааны машин ажиллаж, 20 ш био 00, 80 ш хогийн сав байрлуулж, цэнгэлдэх хүрээлэнгийн 12000 ш сандал угааж, нийт 30000 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэж, нийт 10 рейсийн 35 тн  хог ачиж тээвэрлэв.

Дэлгэрэнгүй »