Daily Archives: 05

Шинэ орсон цасыг цэвэрлэж байна

Улаанбаатар хотод урд шөнөөс эхлэн орсон нойтон цасыг Хот тохижилтын газрын 250 гаруй зам талбайн үйлчлэгч төвийн зургаан дүүрэгт, хариуцсан зам талбайгаа мөн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний замын цасыг цэвэрлэж байна.

Дэлгэрэнгүй »

Japan town хотхоны ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Japan town хотхоны ногоон байгууламжийн бут сөөгийн хэлбэржүүлэлтийн ажлыг Хот тохижилтын газрын инженер Г.Оюунбат, техникч Э.Баянзул, Б.Шийрав болон 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 сарын 03-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Тухайн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг хариуцах хүнгүйгээс бут сөөг хэт өндөр ургасан нь ихээхэн ажиллагаа шаардаж байгаа тул уг ажил хэд хоног үргэлжлэх аж.

Дэлгэрэнгүй »

Зам дээр нүүрсний хог асгарсан байсныг цэвэрлэв

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Доржийн гудамжны автозам дээр нүүрсний хог 1.2 гаруй км асгарсан байсныг Хот тохижилтын газрын Баясгалан мастертай, 6-р хэсгийн хамт олон цэвэрлэлээ. Хүнд даацын автомашины жолооч нар ачаагаа бүтээлэггүй авч явдагаас үүдэж манай ажилтнуудад нэмэлт ажил үүсгэж байгааг хаа хаанаас анхааралдаа авах хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүй »