Архив он/сар/өдөр: 2016/10/06

Шинэ орсон цасыг цэвэрлэж байна

14522773_1806814886233384_6016059947314353116_n

Улаанбаатар хотод урд шөнөөс эхлэн орсон нойтон цасыг Хот тохижилтын газрын 250 гаруй зам талбайн үйлчлэгч төвийн зургаан дүүрэгт, хариуцсан зам талбайгаа мөн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний замын цасыг цэвэрлэж байна.

Дэлгэрэнгүй »

Japan town хотхоны ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийн ажил үргэлжилж байна

14572631_1350719558313459_686323443_o

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Japan town хотхоны ногоон байгууламжийн бут сөөгийн хэлбэржүүлэлтийн ажлыг Хот тохижилтын газрын инженер Г.Оюунбат, техникч Э.Баянзул, Б.Шийрав болон 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 сарын 03-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Тухайн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг хариуцах хүнгүйгээс бут сөөг хэт өндөр ургасан нь ихээхэн ажиллагаа шаардаж байгаа тул уг ажил хэд хоног үргэлжлэх аж.

Дэлгэрэнгүй »

Зам дээр нүүрсний хог асгарсан байсныг цэвэрлэв

14470536_1807361976178675_3373360132998273958_n

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Доржийн гудамжны автозам дээр нүүрсний хог 1.2 гаруй км асгарсан байсныг Хот тохижилтын газрын Баясгалан мастертай, 6-р хэсгийн хамт олон цэвэрлэлээ. Хүнд даацын автомашины жолооч нар ачаагаа бүтээлэггүй авч явдагаас үүдэж манай ажилтнуудад нэмэлт ажил үүсгэж байгааг хаа хаанаас анхааралдаа авах хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүй »

Эрчимжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна

14462768_202426160168544_4851687366310390032_n

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөрийн “Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын удирдамж”-ийн дагуу Хот тохижилтын газар “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө” гарган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2016 оны 10 сарын 03-ны өдөр үндсэн ажлын зэрэгцээ 226 м хайс хашлага, 132 ширхэг хогийн сав, 80 ширхэг сандал тус ...

Дэлгэрэнгүй »

Хот тохижилтын газрын мэдээллийг энэ хуудаснаас аваарай

14590470_10154187718702800_238272740141629873_n

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн А/638 дугаар тогтоолоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ, Геодези, усны барилга, байгууламж ОНӨААТҮГ тус тус байгуулагдсантай холбогдон уг хуудсанд Хот тохижилтын газрын мэдээллийг нийтлэх болно. Та бүхэн манай цахим хуудаснаас зам цэвэрлэгээ, ...

Дэлгэрэнгүй »