Архив он/сар/өдөр: 2016/10/24

13 тн бодис цацлаа

14657279_273700336358011_456422989786063923_n

2016 оны 10 сарын 23-наас 24-нд шилжих шөнө орсон  цас гудамж, зам талбайд хальтиргаа үүсгэж байгаа тул Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Маршалын гүүр, Олимп, Их Монголын гудамж, Нүхэн гарцууд, Богд уулын арын зам, Нисэх, Баянхошуу, Хөтөл, Чингэлтэй, Долоон буудлын замуудад нийтдээ 7 машин ажиллаж, 13тн бодис цацлаа.

Дэлгэрэнгүй »

Амралтын өдөр 79 зам талбайн үйлчлэгч ажиллав

14671286_208929156184911_4837536615425690108_n

2016 оны 10 сарын 19-ны бүх нийтийн амралтын өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны 79 зам талбайн үйлчлэгч хуваарьт замаа цэвэрлэж, 5 рейсээр нийт 17.65тн хог хаягдал тээвэрлэлээ.

Дэлгэрэнгүй »

2.823 тн хог хаягдал хүлээн авчээ

1bd86866f1dc49af810ab45ec5936107big

10 сарын 17-ны өдөр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 905.67, Цагаан давааны хогийн цэгт 1.350, Морингийн давааны хогийн цэгт 567, нийт 2.823 тн хог хаягдлыг 304 машин, 673 рейсээр хүлээн авчээ. Уг хог хаягдлыг ландфилл технологийн дагуу дарж булах ажиллагааг уг газрын 41 хүн, 9 техник ашиглан гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй »

Эвдэрсэн эд хогшлыг засварлахаар хураан авлаа

14591727_358990807783783_2877406659340002100_n

Хот тохижилтын газрын Шуурхай бригад 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын эвдэрч, хэмхэрсэн нийтийн эзэмшлийн эд хогшлыг засч, сэлбэх ажлыг гүйцэтгэдэг. 10 сарын 17-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын урдаас 1ш хогийн сав, Бага тойруу, Хятадын ЭСЯ-ны баруун талаас 1ш эвдэрсэн сандал, Энхтайваны гүүрний доор Наран плазагийн хажуугаас 1 ш хогийн сав, Сөүлийн гудамж, Хаан банкны урдаас 1ш сандал, Жуулчны гудамжнаас ...

Дэлгэрэнгүй »

Нийтийн эзэмшлийн тоноглолуудыг арчиллаа

14516481_1807785356136337_939758081955901828_n

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөрийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс 10 сарын 13-ны өдөр хүртэл “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-гөөр Баянзүрх дүүрэгт 807780 мкв, Чингэлтэй дүүрэгт 256642 мкв, Сүхбаатар дүүрэгт 821752 мкв, Баянгол дүүрэгт 544020 мкв, Хан-Уул дүүрэгт 1091760, Сонгинохайрхан дүүрэгт 1352200 мкв, Сүхбаатарын ...

Дэлгэрэнгүй »

11 ширхэг хогийн сав суурилуулав

14502780_318070581895624_8072077940780282343_n

Хот тохижилтын газрын Шуурхай засварын алба 2016 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нэг машин, таван хүний бүрэлдэхүүнтэйгээр Энхтайваны өргөн чөлөө дагуу шинэчилж зассан 11 ширхэг хогийн сав суурилууллаа.

Дэлгэрэнгүй »

Анхааруулга

14570319_1681328328852032_8081740109244520464_n

Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд явган хүний зам тавьж байгаа хүмүүс замын цэвэрлэсэн нуух руу элс, шороо хаяж манай ажилтнуудын ажилд хүндрэл учруулж байгааг холбогдох байгууллагынхан анхааралдаа авна уу?

Дэлгэрэнгүй »

61.13 тн хог тээвэрлэв

14705633_1681318628853002_4618855517162559560_n

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 2987980 м2 тайлбайг, 269 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэдэг бөгөөд “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-гөөр үндсэн ажлын зэрэгцээ нийтийн эзэмшлийн эд хогшил, хайс хашлага угаах ажлыг эрчимтэй явуулж байна. 10 сарын 11-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө дагуу 258 хайс угааж, мөн Шуурхай алба таван хүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр хогийн сав суурилуулж ...

Дэлгэрэнгүй »

4000 ширхэг хайлаас мод суулгалаа

14699880_723120194494173_642735992_n

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны 1, 3-р хэсгийн 32 цэцэрлэгчин, нэг инженер, нэг техникчийн бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдөр хүртэл Улсын III эмнэлгийн өмнөх автозогсоолын явган хүний замын зурваст, 232 у/м шуудуу ухаж, 4000 ширхэг хайлаас мод суулгалаа. Хог тээврийн хоёр, усалгааны нэг машин, нэг бобкат ажилласан байна.

Дэлгэрэнгүй »

Арчлалтын ажил үргэлжилсээр

14606504_202426023501891_7580066315100758418_n

Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний дагуу Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албаны ажилтнууд 10 сарын 08-ны өдөр 197 ширхэг хайс, 132 ширхэг хогийн сав, 110 ширхэг сандал, 710 м хайс угааж цэвэрлэв. Мөн Чингүнжавын хөшөө, Гандигийн хөшөө, Тэмээтэй хөшөөг угааж цэвэрлэлээ.

Дэлгэрэнгүй »