Архив он/сар/өдөр: 2016/08/29

Тэмдэг, хайсны арчлалт хийлээ

13902578_533579223506854_5680972983969412663_n

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн бааз 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Усны гудамжны 31-р байрны урд шинээр хурд сааруулагч, 10 дугаар хорооллын автобусны буудалд гурван метртэй хайс хоёр ширхэгийг тус тус байршуулсан байна. Мөн 15 ширхэг тэмдгийн бэлдэц бэлтгэж, 16 ширхэг тэмдэг тэгшилж засварлан,  Энхтайваны өргөн чөлөө болон Сонгинохайрхан дүүрэгт тэмдэг, хайсны арчлалтын ажил ...

Дэлгэрэнгүй »

51.1 тн асфальтаар замын нөхөөсний ажил гүйцэтгэлээ

14141489_1206758506062180_191412862807801348_n

Зам засвар, арчлалтын ажлууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. 08 сарын 26, 27-ны өдрүүдэд Нарны зам, Токио, Намъянжу, Олимпийн гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас 10-р хорооллын  хооронд тусгай зориулалтын 11 техник,  Баруун, Зүүн салбарын 23 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нийт 51,1тн асфальтаар замын нөхөөсний ажил гүйцэтгэлээ. Мөн Баянзүрх дүүргийн Шар хадны зам, Цагдаагийн академийн замд тус тус замын нөхөөсний хөрөө тавьсан.

Дэлгэрэнгүй »

Золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ

-23022016-1456191772-1717843946-zolbinnohoi

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага, дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран боловсруулсан “Үндэсний хэмжээнд зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг бэхжүүлэх удирдамжийг хэрэгжүүлэх, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу золбин нохой, муургүй ...

Дэлгэрэнгүй »

Ажилтнууддаа хор саармагжуулах зорилгоор сүү өгч эхэллээ

14040014_228503287551397_1356938442553783926_n

“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд зам талбайн үйлчлэгч, цэцэрлэгч нар өөрсдийн хариуцсан болон алслагдсан замын зэрлэгийг өдөр тутам цэвэрлэж байгаа билээ. Энэхүү ажил нь харшил үүсгэх өндөр эрсдэлтэй тул  ажилтнуудад ажлын байранд болон үдийн хоолны цагаар хор саармагжуулах зорилгоор сүү, үзэмний шүүс өгч эрүүл мэндэд нь анхааран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй »

Зам засварын ажлууд үргэлжилж байна

14089210_547220392141162_579585496004016008_n

Зам засварын ажлын хүрээнд 08 дугаар сарын 22-ны өдөр Баруун, Зүүн салбар 11 техник, 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Намьянжү, Нарны зам, Ард Аюушийн өргөн чөлөөнд тус тус зам засварын ажлын нөхөөсөнд хөрөө тавьж, бэлдэв. Нарны замд шинээр хийгдсэн буцаж эргэх эргэлтийн хашлагуудын залгааг цементээр гагнаж, дүүргэсэн байна. Баянзүрх дүүргийн Дарь-эхийн замд шинээр хийж ...

Дэлгэрэнгүй »

Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийлээ

side-house

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь гэрэлтүүлгийн ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингүнжавын гудамж дахь кабелийн гэмтэл, Өргөө кино театрын замд гэрэлтүүлгийн толгойг тус тус засварлалаа. Сонсголонгийн замд хоёр ширхэг гэрэлтүүлгийн шон, Энэбишийн өргөн чөлөөнд 9 ширхэг гэрэлтүүлгийн толгойн засвар үйлчилгээ хийсэн байна. Мөн зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг даруй авч ажиллалаа.

Дэлгэрэнгүй »

Мэдээлэх самбар байрлууллаа

13925208_538497343015042_6813006484267874352_n

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн баазын ажилтнууд Энхтайваны өргөн чөлөө дагуу 15 ширхэг тэмдэг засварлаж, Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн гурван хайсыг хураан авсан. Их тойруу, “Бөмбөгөр” Худалдааны төвийн хажууд тусгаарлах гурван хайсыг засаж, гагнасан ба Сонсголонгийн гүүрийн хажууд өндрийг мэдээлэх самбар байршуулах ажлыг гурван техник, долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй »

Хучилтын ажил үргэлжилж байна

14051706_1193575710713793_7946178791484586828_n

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын зам засвар, арчлалтын ажил энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус байгууллагын зам засварын инженер, техникийн ажилтнууд Нарны зам дагуу Саруул төвийн баруун талд, 24-р байрны урд шинээр хийж байгаа буцаж эргэх гарцын хэсэгт 25м/у авто замын хашлага, Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замд шинээр хийж байгаа автобусны буудалд ...

Дэлгэрэнгүй »

Шөнийн усалгаанд долоон машин ажиллалаа

13882619_1762500100685578_1999734385831408971_n (1)

Ногоон байгууламжийн ажил нь агротехнологийн дагуу үе шаттайгаар, жилийн дөрвөн улирлын турш хийгддэг онцлогтой. Энэ цаг үед бут сөөг хэлбэржүүлэх, хог ургамал түүх зэрэг ажлууд өрнөдөг бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баруун, Зүүн салбарын ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн инженер, цэцэрлэгчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Тасганы овоо, Олимпийн ...

Дэлгэрэнгүй »

Нийслэлийн гэрэлтүүлэг 97.67 хувьтай асч байна.

eeb0b8ccca9556cabig

Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэрэлтүүлгийн ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 97.67 хувийн асалттай байгаа нь өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс Баянгол дүүрэг 94.82 хувь, Баянзүрх дүүрэг 99.2 хувь, Чингэлтэй дүүрэг 99.70 хувь, Сүхбаатар дүүрэг 97.40 хувь, Сонгинохайрхан дүүрэг 97.10 хувь, Хан-Уул дүүрэг 96 хувийн асалттай байна. Асалт хангалтгүй ...

Дэлгэрэнгүй »