Архив он/сар/өдөр: 2016/07/29

300 тн ус соруулаад байна

13887033_1221887087822151_8601341914608096145_n

Нийслэл хотод өчигдөр үдэш богино хугацаанд орсон адар борооны улмаас үер бууж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Зүүн салбар, Шуурхай удирдлагын төвийн инженер техникийн ажилтнууд бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Токио, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Автозамын гудамжинд тогтсон усыг оройн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хоёр портер, хоёр ус соруулах машин, зориулалтын төхөөрөмжөөр сорууллаа. Мөн 13-р хорооллын дунд зам, Токиогийн ...

Дэлгэрэнгүй »

Иргэдийн ухамсар дээшилж байна

13775366_1063342380368358_8773860054210582588_n

Дөнгөж цэвэрлэсэн газраа эргээд харахад л хог хийсч байдаг байсан цаг саяхан. Тэгвэл одоо иргэдийн ухамсар дээшилж, хог хаях нь харьцангуй багасч байгааг дуулгахад таатай байна. Ялангуяа нийслэлийн төв гудамжууд болох Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага Тойруу зэрэг гудамжууд хог багатай цэвэрхэн хонож байгаа нь иргэд хогоо зориулалтын саванд нь хаяж хэвшиж буйг харуулж байна.

Дэлгэрэнгүй »

АСЕМ-аар сайн ажилласан ажилтнууд шагнагдав

13835459_1599853920314058_457441206_o

Ази Европийн дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр сайн ажилласан Баруун салбарын дарга Б.Нямсүх, Зам талбайн цэвэрлэгээний инженер Б.Ууганбаяр, Хяналтын инженер П.Цэрэннадмид, жолооч С.Шаравсамбуу, Хяналтын инженер Н.Насанжаргал, зам талбайн үйлчлэгч Ж.Туул-Эрдэнэ, П.Лутсайхан Г.Оюунгэрэл, Жолооч Ч.Дашцэрэн зэрэг ажилтнуудад “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Талархалыг гардуулж, ажлын амжилт хүслээ.

Дэлгэрэнгүй »

Автобусны буудлын суурины газар шорооны ажил явагдаж байна

13754232_1174836975921000_8051483429278871754_n

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна. Тус байгууллагын Зүүн салбарын инженер техникийн ажилтнууд Нарны зам дагуу байрлах “Соёолж” Худалдааны төвийн ард шинээр хийгдэж байгаа автобусны буудлын суурийн газар шорооны ажлыг эхлүүлээд байна. Автобусны буудлын суурийн ухмал 92.8м3, далангийн 1-р үе дүүргэлт хийгдээд байгаа бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бэлэн болгож, хүлээлгэн өгөх юм.

Дэлгэрэнгүй »