Онцлох мэдээ

Засварчин ажилд авна

new1

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь дараах ажлын байранд урьж байна. Засварчин Гүйцэтгэх үндсэн үүрэг Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ. Ажлын байранд тавигдах шаардлага – Ачаалал даах чадвартай – Хүнд машин, механизмын засвар үйлчилгээ хийх чадвартай – Цаашид тогтвор суурьшилтай ажиллах – Улаанбаатар хотын оршин суугч байх Холбоо барих утас: 453501, 91914888 Цахим хаяг: info@htg.ub.gov.mn Хаяг: Баянзүрх дүүрэг, 01-р хороо Залуучуудын гудамж, ...

Дэлгэрэнгүй »

Мод тарих өдрөөр 1500 хайлаас тарив

43878034_321254338661259_4415226556381659136_n

Мод тарих өдрөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Оффисын 29  ажилтан, Ногоон байгууламжийн албаны 65 ажилтан, ажилчид ажиллаж ЭТӨЧ Офицеруудын ордноос зүүн 4 зам хүртэл, Бээжингийн гудамж, Турк Монголын цэцэрлэг, ЧӨЧ, Сөүлийн гудамж, Дандарын гудамж, Цэрэндоржийн гудамжиндинд нийт 1500 ширхэг хайлаас  модны тарилт  хийж, 120ш шон тэгшилж,  6ш шон шинээр суулгаж 20у/м тросс сольж, 34240 м2 зүлэгт талбайд түүвэр цэвэрлэгээ, 36100м2 ...

Дэлгэрэнгүй »

“Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018” арга хэмжээнд оролцлоо

44028128_275295673314392_3413021943887036416_n

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/876 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвллөгөөнд тусгагдсаны дагуу “Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018” арга хэмжээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, ажилчид ажлын дүрэмт хувцасаар жигдэрч, байгууллагын лого бүхий далбаа, тугтай жагсаж, идэвхитэй оролцлоо.  

Дэлгэрэнгүй »

Хөшөө дурсгалыг угааж цэвэрлэв

43706432_121457658831384_2218924111072067584_n

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ-ын  Тохижилт үйлчилгээний алба Тэмээтэй хөшөө, Эвтэй 4 амьтны хөшөө, Нацагдоржийн хөшөө, Асемын хөшөө, Сөүлийн гудамжны хөшөө дурсгал, Маамуу нааш ир хөшөөг угааж цэвэрлэсэн.  Нийт 2500 метр хайс хашлага, 25ш хогийн сав, 12ш сандал угаасан.

Дэлгэрэнгүй »

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургуулилтад амжилттай оролцлоо.

IMG_8293

ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан “ 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургуулилт”-д Газрын мэргэжлийн ангийн дарга С.Батбаатараар удирдуулан Ковш-2, универсал трактор-2, бага оврын ковш-3, сомасвал-8, цас түрэгч ковш-2, комаз-2, Автобус-1, микро-2, үйлчилгээний машин-3, цасны бичил төхөөрөмж 18ширхэг, 50 Зам талбайн ...

Дэлгэрэнгүй »

Ногоон байгууламжийн албанаас сургалт зохион байгууллаа

43141185_1735413219901467_6306355430528385024_n

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ногоон байгууламжийн алба ажил сайжруулах аяны хүрээнд: НБА~ны ажлын гүйцэтгэл сайжруулах, ажил эрчимжүүлэх сэдэвт хэлэлцүүлэг Ахлах мэргэжилтэн Д.Батцэцэг, танин мэдэхүйн хэлэлцүүлэг Агрономич Ш.Эрдэнэдаваа ХАБЭА~н сургалт Б.Буяндэлгэр нар явуулж мөн гэнэтийн ослын даатгалын судалгаа, сэтгэл ханамжийн судалгааг аялууллаа. 1~8 р хэсгийн дунд 3~н сарын турш явуулсан ХАБЭА~н уралдааны шилдэг хэсэг шалгаруулж, Хамгаалалтын ТҮМБА хэн ...

Дэлгэрэнгүй »

Дэрсэн шүүрний нөөц бэлтгэв

42476356_936938759835988_3438880335658483712_n

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэрс бэлтгэх, нөөцлөх ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 19-29-ны хооронд зохион байгуулав. Дэрс бэлтгэх ажилд ИТА-2, ЗТҮ-10, жолооч -3, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй, 3 машин механизмтайгаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутгаас нийт 195 багц буюу 1950 ширхэг дэрсэн шүүрний нөөцийг бэлтгэв.

Дэлгэрэнгүй »

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж байна

43392955_2064024490577252_2362064960047022080_n

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг өдөр тутамд хийж гүйцэтгэн, гарсан хог хаягдлыг тухай бүр ачиж, тээвэрлэн ажиллаж байна. Цас орохтой холбогдуулан зам цэвэрлэгээний машины хуваарь, бичил техник, цас үлээгч төхөөрөмжүүдийг сэлбэн засаж, шаардлагатай багаж хэрэгсэл болох цохиур-125 ширхэг, бичил төхөөрөмж-15 ширхэг, цасны хусуур-123 ширхэгийг засварлаж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цас орсон нэн даруй явган хүний зам шүүрдэх, ...

Дэлгэрэнгүй »

Б.Одончимэг: “Ажлынхаа хувцастай ирээрэй” гэх хүүхдийнхээ үгийг сонсоод асар их сэтгэлийн тэнхээтэй болдог

IMG_8018

Юнител Группээс санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг Монгол” хөтөлбөрийн онцолж буй дараачийн хүн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ТҮА-ны 3-р бригадын Зам талбайн Үйлчлэгч Б.Одончимэг байлаа. Түүний ярилцлагыг доорх линкээр орж уншаарай. http://news.gogo.mn/r/230943

Дэлгэрэнгүй »

“ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” нэг бүс нэг зам МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафонд идэвхитэй оролцлоо

IMG_7868

Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг “Дэлхийн Автомашингүй өдөр” буюу өнөөдөр зохион байгуулагдаж байгаа “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” нэг бүс нэг зам МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафонд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас оролцох тамирчдыг Сургалт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дарьсүрэн хариуцан зохион байгуулж бүх хэлтэс албадаас идэвхитэй оролцлоо. Мөн Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Н.Амгалан, Ахлах диспетчер О.Сонинцэцэг нар нийтийн бие засах газруудын цэвэрлэгээ үйлчилгээ болон зам ...

Дэлгэрэнгүй »