Үйл ажиллагаа

Арслантай гүүрний усан хөшиг засварлах ажил хийгдэж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас Арслантай гүүрний усан хөшиг ажилд оруулах, сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна. Уг усан хөшиг нь 2015 онд ашиглалтанд орж байсан ч удалгүй эвдэрч, ажиллагаагүй байсан юм. Сэргээн засварлалтын ажилд нийт 40 гаруй сая төгрөг төсөвлөсөн ба 2019 оны 06 дугаар сарын 15-нд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй »

Ногоон байгууламжийн усалгаа өдөр шөнийн ээлжээр тогтмол хийгдэж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба хариуцсан ногоон байгууламж бүхий 43 гудамжны усалгааг өдөр, шөнийн ээлжээр тогтмол усалж, шаарлагатай арчлалт, хамгаалалтыг хийж  байна. Усалгаанд зориулалтын усалгааны 9 камаз машин ашиглаж байна. Мөн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор томоохон уулзваруудыг усалж байна.

Дэлгэрэнгүй »

Мод бутны хэлбэржүүлэлт хийгдэж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба хариуцсан 43 гудамж бүхий ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, усалгааг тогтмол гүйцэтгэж байна.  2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Цагдаагийн академи, Наадамчдын зам, Бээжингийн гудамж, Элчингийн гудамжны бут, хайлаасыг хэлбэржүүллээ.

Дэлгэрэнгүй »

11200ш цэцэг тарилаа

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Засгийн газрын ордны урд тал, Төв шуудангийн урд, Хүүхдийн ордны урд, Энхтайваны гүүрний дээр, Тэмээтэй хөшөөн дээр нийт 11200ш цэцэг тарьж, шинэ тарилтын усалгаа хийгдлээ.

Дэлгэрэнгүй »

Тоосжилтыг бууруулах зорилгоор чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/285  тоот “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор авто замын зорчих хэсгийг тусгай зориулалтын “Зам цэвэрлэгээний ...

Дэлгэрэнгүй »

Ажилтан, ажилчдаас”Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авлаа

Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 53 тоот зарлиг ” Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авах сарын аяны хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 23, 30-ны өдрүүдэд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Биеийн тамир, спортын хамтлаг нийт ажилтан, ажилчдаас “Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг 15-64 насны  ангилалаар авлаа. Сорилд Тохижилт үйлчилгээний алба, Ногоон байгууламжийн албаны 150 ...

Дэлгэрэнгүй »

Хотын захирагч Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтан, ажилчдад талархаж байгаагаа илэрхийлэв

Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг нь сонсож, бургер, ундаагаар дайллаа. Хариуд нь хот тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлж, хамтдаа ажил хэрэгч яриа өрнүүллээ. Тэрээр хэлсэн ...

Дэлгэрэнгүй »

Турк-Монголын цэцэрлэгийн их засварын ажлыг эхлүүллээ

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, хотын төвд байрлах “Турк-Монголын цэцэрлэг”-ийн их засвар, тохижилт, ногоон байгууламжийн арчилгааны ажлыг эхлүүллээ. Их засварын ажилд Тохижилт үйлчилгээний алба, Ногоон байгууламжийн алба, Шуурхай албаны 55 хүн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй »

Танхимын команд штабын дадлага-сургуульд оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран,  нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгуулж буй. Иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсон бол одоо Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д үргэлжилж байна. Уг танхимын команд штабын дадлага-сургуульд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Мэргэжлийн ангийн ...

Дэлгэрэнгүй »

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд оролцов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Уг нээлтийн арга хэмжээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн бүрэн жагслаа. Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 ...

Дэлгэрэнгүй »